“Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл”-ийн хүрээнд 13.3 км газрын шугам хоолойг шинэчлэх ажил 34 хувьтай явагдаж байгаа бөгөөд 15000 ухаалаг тоолуурыг суурилуулахаас эхний ээлжид 5000 тоолуурыг суурилуулах ажил 2024 оны 05 сарын 16-ны өдрөөс эхлэн явагдахаар Дархан Ус суваг ХК-ийн зүгээс бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.