“Дархан-Ус суваг” ХК Монгол Улсын нийтийн аж, ахуйн үйлчилгээний салбар, Дархан хотын хэрэглэгчдэд ухаалаг тоолуурын системийг нэвтрүүлэхээр өнгөрөгч 2020 оны 01-р сараас эхлэн ажлын хэсэг байгуулан ажиллаж 2021.05.27-ны өдөр Монгол Улсын Стандарт Хэмжил зүйн газрын комисс LXSG-K загварын тоолуурын холбогдох бичиг баримттай танилцан “Усны тоолуурын лаборатори”-д MNS 2662:2002 “Хүйтэн усны тоолуур, шалгах арга хэрэгсэл”, MNS OIML R 49-1: 2020 “Ундны хүйтэн ус ба халуун усны тоолуур, Хэмжил зүйн ба техникийн шаардлага” стандартын дагуу эсэхэд загварын туршилт хийж “ТЭНЦСЭН” үнэлгээ,агаарын орон зайг ашиглах 865-868мгц-ийн давтамж ашиглах холбогдох зөвшөөрлүүдийг авсан.
Өнөөдөр / 2024.05.16/ LXSG-K загварын алсын зайн удирдлагатай, LoraWan антен бүхий системтэй ухаалаг тоолуурыг Дархан-Уул аймгийн усан хангамж, айл өрхийн цэвэр усны зөв зохистой хэрэглээнд нэвтрүүлэн Дархан сумын Өргөө баг 21-р хорооллын 14,15 дугаар байруудын айл өрхүүд болон аж ахуйн нэгжүүдэд суурилуулалтын ажил хийгдэж байна.
Бидний ажлыг дэмжин хамтран ажиллаж буй нийт хэрэглэгчиддээ талархал илэрхийлье.