Өнөөдөр зуны тэргүүн шарагчин могой сарын найман цагаан цагаагчин могой дашням өдөр “Дархан-Ус Суваг”ХК-ийн зүгээс Дархан хотын ард түмний ундны усны эх үүсвэрийн эх хэмээн нэрийддэг “Ширээт булаг”-ийг тахих үйл ажиллагааг зохион байгууллаа.
Жил бүрийн хавар зуны зааг дээр лусын буулттай өдөр тахидаг уламжлалтай билээ.