“Дунд тосгон” хэсгийн хэрэглэгчдийн усан хангамжийг хэвийн горимд оруулахаар ажиллаж байна

Дархан сумын 5-р багийн нутаг дэвсгэр та бидний нэрлэдгээр Хүнсний уулзварын орчимд 2021.11.23-ны өдөр Дархан сумын бохир усны төв шугам хоолойг сольж, шинэчлэх ажлыг гүйцэтгэж буй Улаанбаатар хотын “S & A” ХХК шугам хоолой сүвлэх ажлын үеэрээ болгоомж алдан, цэвэр усны шугам хоолойг хагалж гэмтээсэн. Гэмтлийн улмаас Хуучин Дарханы 20,7-р байр, I, II 60 айл, Гандан, Мөнх-Ундрам ХХК зэрэг “Дунд Тосгон” хэсгийн хэрэглэгчдийн хэрэглээний цэвэр ус хязгаарлагдаад байгаа юм.Өнөөдрийн /2021.11.25/ байдлаар”S & A” ХХК хариуцлага хүлээн, гаргасан гэмтлийг засварлаж байгаа бөгөөд “Дархан-Ус суваг” ХК-ий инженерүүд засварын ажилд хяналт тавин өнөөдөртөө багтан “Дунд тосгон” хэсгийн нийт хэрэглэгчдийн усан хангамжийг хэвийн горимд оруулахаар ажиллаж байна. Гүйцэтгэгч компаний болгоомжгүй үйлдэлээс шалтгаалан хэрэглэгч та бүхний хэрэглээний цэвэр ус хязгаарлахад хүрсэн явдалд “Дархан-Ус суваг” ХК тус хэсгийн нийт хэрэглэгчдээсээ хүлцэл өчье.Хэрэглэгч та бүхэн гэмтлийг засварлах хугацаанд хүлээцтэй хандаж, хэрэглээгээ түр зохицуулна уу.