“Хүүхэд хүмүүүжлийн эерэг арга” сэдэвт сургалтад “Дархан-Ус суваг” ХК-ийн ажилтнууд хамрагдав

Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас аж ахуй нэгж, байгууллагын ажилтнуудад өртөөчлөн зохион байгуулж буй гэр бүлийн хөгжлийн талаарх боловсрол олгох “Хүүхэд хүмүүүжлийн эерэг арга” сэдэвт сургалтад “Дархан-Ус суваг” ХК-ий ажилтнууд хамрагдлаа. Сургалтыг “Жаргалант Дарханы төлөө” ТББ-ын тэргүүн М.Дэмбэрэлмаа удирдан явуулав. Монгол гэр бүлийн өнөөгийн байдал, гэр бүлийн харилцаа хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх нь, хүүхэд хамгаалал, гэр бүлийн гишүүдийн үүрэг, харилцаа, сэтгэлзүй, зэрэг мэдээллийг тэрээр энэ удаад “Дархан-Ус суваг” ХК-ийн ажилтнуудад хүргэлээ.

Түүнчлэн ажилтнуудад гэр бүлээрээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, гэр бүлийн эерэг уур амьсгалыг бий болгох зорилготой “Гэр өрөг” танин мэдэхүйн хөлөгт тоглоомыг өнөөдрөөс эхлэн аялуулж эхлэв.