“Эрсдэлгүй Дархан” аяны шилдэг байгууллагуудын нэгээр “Дархан-Ус суваг” ХК шалгарав

Аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хороо, Дархан сумын ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хорооны төлөөлөгчид хамтран “Эрсдэлгүй Дархан” аяныг зохион байгуулсан. Аяны хүрээнд байгууллагын ажилтан, албан хаагчдынхаа хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудлыг шинэ түвшинд гаргасан, ажлын байрны нөхцөл байдлыг бодитоор дүгнэж, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэж ажилласан шилдэг 12 байгууллагыг алдаршуулах, шагнаж урамшуулах арга хэмжээ өнөөдөр /2021.12.02/ боллоо.

Шилдэг 12 байгууллагын нэгээр “Дархан-Ус суваг” ХК шалгарч өнөөдөр шагналаа гардан авлаа. “Дархан-Ус суваг” ХК тус аяны хүрээнд нийт ажилчдын дунд ХАБЭА-н сургалтыг зохион байгуулж 1,2,3 дугаар шатны үзлэг шалгалтыг тогтмолжуулаад байна.