“Тэс петролиум” шатахуун түгээх станцын орчимд гэмтсэн шугамыг засварлаж байна

Дархан сумын 6-р багийн нутаг дэвсгэр “Тэс петролиум” шатахуун түгээх станцын орчимд гэмтсэн ф300 мм-ийн цэвэр усны шугам хоолойг засварлах ажил яг одоо /2021.12.03-ны 10:45 цаг/ явагдаж байна.

Засварын ажлын явцад Татварын хэлтэс, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, 1-р дунд сургууль, 1,2,-р 30 айл зэрэг айл, өрх, аж ахуй нэгжүүдийн цэвэр ус түр хугацаагаар хязгаарлагдана.

Иймд хэрэглэгч та бүхэн засварын ажил дуустал хүлээцтэй хандан, хэрэглээгээ түр зохицуулна уу.