Ажлын байранд халдваргүйжүүлэлт хийн, ажилтнуудаас шинжилгээ авав

КОВИД-19 цар тахлыг даван туулах бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд өнөөдөр /2022.01.19/ “Дархан-Ус суваг” ХК Төв цэвэрлэх байгууламж, I,II өргөгч станц, Өндрийн сан, Орон сууц хэрэглэгчийн албаны хэсгийн байрууд болон төв конторын ажлын өрөөнүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлээ.Түүнчлэн ажилтнуудаас түүвэрчилсэн байдлаар түргэвчилсэн шинжилгээ авав.Цар тахлын нөхцөлд эдгээр ажлууд товлосон хугацаанд тогтмол хийгдэнэ.