7-5 ус түгээх байрны орчимд үүссэн мөсийг цэвэрэв

“Дархан-Ус суваг” ХК -иас ус түгээх 47 байрны өмнө тогтсон мөсийг цохиж, цэвэрлэх ажлыг тогтмол хийсээр байна.Худгийн эргэн тойронд үүссэн мөсийг цэвэрлэсээр байгаа хэдий ч хүйтний эрч чангарсан эдгээр өдрүүдэд мөсийг цохиж, цэвэрлэсэн даруйд асгарсан ус хурдан хөлдөж, мөстөөр байна.Цахим орчинд иргэдийн тавьсан мэдээллийн мөрөөр 2021.01.23-ны өдөр 7-р багт байрлах 7-5 ус түгээх байрны гаднах мөсийг цэвэрлэлээ.Цаашид иргэд та бүхнийг өөрсдийн болон бусдын аюулгүй байдалд санаа тавин, усаа аль болох асгалгүй авч хэвшихийг уриалж байна.