ТҮҮХЭН ТОВЧОО

2003

Дархан-уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2003 оны 01-р сарын 15-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 33.844.314 хувьцаатай, 100 хувийн орон нутгийн өмчит хувьцаат компани болон ажиллаж байна.

2001

Дархан-Уул аймгийн "Ус Суваг ашиглалтын газар"-ыг 2001 онд аймгийн ИТХ-ын тогтоолоор "Дархан Рашаан" Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газар болгон өөрчилж шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллах боллоо.

1990

Дархан хотын ОСНААУ газрын харьяа Ус Сувгийн Товчоо нь 1990 оны 06 дугаар срын 01-нд аж ахуйн зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөн Дархан хотод харьяалалтай Ус Суваг Ашиглалтын газар болон өргөжиж 264,2 сая төгрөгийн хөрөнгөтэй болж, үүний 86 хувь нь үндсэн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, дамжуулах байгууламж байв.

1965

БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн 1965 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 68 дугаар тогтоолоор Дархан хотод ус сувгийн товчоо байгуулах шийдвэр гарч 1965 оны 09 дүгээр сарын 01-нд Дархан хотын "Ус сувгийн товчоо" нэртэйгээр Цэвэр усны анги, Сувагжуулах анги, Засвар цех, Автограж, Цахилгаан диспетчер зэрэг анги салбруудтай 34 ажлын байрны орон тоотойгоор анх байгуулагдаж байжээ.