ЗАХИРГАА УДИРДЛАГА ХУУЛИЙН ХЭЛТЭС


ЗАХИРГАА УДИРДЛАГА ХУУЛИЙН ХЭЛТЭС

Захиргаа удирдлага хуулийн хэлтэс нь хөдөлмөрийн зохион байгуулалтад хүний хүчин зүйлийг дээдлэн, үндсэн үйлдвэрлэл болон ажиллагсдад хамаарах зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ бүтээмжийг дээшлүүлэн хөдөлмөрийн хэвийн харилцааг бүрдүүлэн ажиллах чиг үүрэгтэйгээр ажилладаг.
Тус хэлтэс нь хүний нөөцийн төлөвлөлтийг болон хүний нөөцийн бүрдүүлэлт сонгон шалгаруулалтыг сайжруулах, гүйцэтгэлийн үнэлгээг боловсронгуй болгох замаар цалин урамшууллын бодлогыг оновчтой болгох, хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан нарийн мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, хүний нөөцийн менежментийг боловсронгуй болгож бүтээмжийг өсгөх үндсэн зорилттой.



БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС


БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС

Тус хэлтэс нь үйлдвэрлэлийн техник, технологийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, техникийн шийдвэр гаргах, инженер техникийн ажилтнуудын мэргэжил мэдлэг шинэ санаа, шилдэг технологи арга ажиллагааг үйлдвэрлэлд бүрэн ашиглах, усны алдагдлыг бууруулах, үргүй зардлыг багасгах, тоног төхөөрөмжийн их ба урсгал засвар, шугам сүлжээний хэвийн горимыг барьж ажиллуулах, техник зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэн багаар ажиллах үндсэн зорилтын хүрээнд ажилладаг.
Хэтийн төлөвлөлтөө Дархан-Уул аймгийн хөгжлийн бодлоготой уялдуулан, технологийн хувьд шинжлэх ухаанд, үр ашиг судалгаанд, суурилан тогтвортой хөгжлийг эрхэмлэн мэргэшсэн инженер техникийн ажилтнуудын санал бодлыг тусган нэгдмэл ажиллагааг хангах, хэтийн зорилттойгоор ажиллаж байна.



САНХҮҮ БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС


САНХҮҮ БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

Санхүү бүртгэлийн хэлтэс нь байгууллагынхаа үйл ажиллагааг тогтвортой, найдвартай, тасралтгүй явуулахын тулд нягтлан бодох бүртгэлийг хуулийн хүрээнд бүртгэж, удирдлагыг мэдээллээр хангах үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг.
Тус хэлтэс нь Нягтлан бодох бүртгэлээ Олон улсын стандартын дагуу хөтөлж Daimond санхүүгийн програм, Payroll цалингийн програм, WBS усны програм ашиглан өдөр тутмын бүртгэлээ хөтөлж, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, нягтлан бодох бүртгэлийн нэгдмэл бодлого боловсруулж хэрэгжилтийг хангуулах, санхүүгийн тайлан баланс гаргаж, шинжилгээ хийх батлагдсан бизнес төлөвлөгөөний дагуу орлого болон өртөг зардлын гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна.



НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА


НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

Тус алба нь үйлдвэрлэлийн техник технологийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангахад машин механизм, мэргэжлийн ур чадвартай ажилчдыг цаг ямагт бэлэн байлгаж, гарсан осол гэмтлийг шуурхай засварлаж айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжийг цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үйлсэд шуурхай үйлчилгээ үзүүлэх, хөдөлмөрчдөд соёлтой, хөнгөн шуурхай үйлчилж, тэднээс гарсан санал гомдлыг цаг алдалгүй барагдуулах талаар диспетчерийн удирдлагаас шуурхай арга хэмжээ авч үйлчлэх үзүүлэх эрхэм зорилготойгоор ажиллаж байна.
НҮАлба нь “Дархан Ус суваг” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 1-р сард гаргасан тушаалын дагуу автограж, засвар механикийн цех, цахилгааны хэсэг, диспетчерийн алба, харуул хамгаалалт, үйлчилгээний нэгж хэсгүүдийг нэгтгэж “Нийтлэг Үйлчилгээний алба” болгон өөрчилснөөр шинэчилэгдсэн бүтэц зохион байгуулалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Байгууллагын цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилдээ 4 сая кВт*цаг цахилгаан эрчим хүч зарцуулан 6кВ-ын ил болон хаалттай хуваарилах байгууламжинд 60-1000 ква чадалтай трансформатороор тоноглогдсон 23 дэд станц болон хуваарилах байгууламж ашиглан 30-500 кВт хүртлэх чадалтай, 0.4кв болон 6кв-н хүчдэлд ажилладаг 60 гаруй цахилгаан хөдөлгүүрийг ажиллуулан түүний засвар үйлчилгээг хийж байна.
Компанийн ажил үйлчилгээнд нийт 20 тооны автомашин механизм техникийн бэлэн байдал 100 хувь,парк ашиглалт 71 хувьтайгаар ажиллаж байна.



АРИУТГАХ ТАТУУРГЫН АЛБА


АРИУТГАХ ТАТУУРГЫН АЛБА

Ариутгах татуургын алба нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 13.0 мянга гаруй өрх, 1517 үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагуудын хэрэглээнээс гаргасан бохир усыг хүлээн авч механик болон биологийн аргаар цэвэрлэн экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр Монгол улсын MNS4943:2015 стандартад нийцүүлэн байгальд нийлүүлж ажиллаж байна.
Тус алба нь дамжуулан шахах 2 станц, Төв цэвэрлэх байгууламж зэрэг барилга байгууламж, Ф100-1200мм-н бохир усны 53км шугам хоолой, 980 ширхэг худаг камерыг хариуцан ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтарч эргэн төлөх нөхцөлтэйгээр Мон3244/3245 төсөл буюу Дархан хотын бохир усны менежментийг сайжруулахаар тоног төхөөрөмж, барилга байгууламж шинэчлэх, шугам хоолой өргөтгөх 20.68 сая ам долларын өртөг бүхий төслийн ажил тус албаны цэвэрлэх байгууламж дээр хэрэгжин ажиллаж байна.



ОРОН СУУЦ ХЭРЭГЛЭГЧИЙН АЛБА


ОРОН СУУЦ ХЭРЭГЛЭГЧИЙН АЛБА

Орон сууц хэрэглэгчийн алба нь Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн орон сууцны 225 байр болон гэрээт 13749 айл өрхийн 55000 гаруй хүн ам, 1517 аж ахуйн нэгж байгууллагын ая тухтай амьдрах, ажиллах нөхцлийг хангах зорилгоор Дархан хотын нийтийн зориулалттай орон сууцны гэрээтэй айл өрхийн болон 1 давхрын аж ахуй нэгжийн цэвэр, бохир усны сантехникийн засвар үйлчилгээ, усны тоолуураар гарсан усны хэрэглээний бичилт, орлого төвлөрүүлэлт, зоорийн давхрын болон барилгын гадна цэвэр, бохир усны шугам хоолой, худаг, барилгын ус түгээх сүлжээний хаалт арматур, цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах барилгын коллектор шугам, босоо, салбарласан түгээх шугам хоолойн засвар үйлчилгээний засвар үйлчилгээ, найдвартай ажиллагааг хангаж ажиллаж байна.



УСАН ХАНГАЖИЙН АЛБА


УСАН ХАНГАЖИЙН АЛБА

Ус хангамжийн алба нь хот болон үйлдвэрийн районы хэрэглэгчдийн ундны ба ахуйн хэрэгцээг стандартад тохирсон цэвэр усаар тасралтгүй хангаж, олзворлон нийлүүлэх үүрэгтэй. Албаны дарга, ашиглалтын инженер-2, үйлдвэрийн районы тоног төхөөрөмж, шугам хоолойн бригад, шинэ Дархан, хуучин Дарханы шугам хоолойн бригадууд, 1, 2-р өргөгчийн машинистууд зэрэг 29 үндсэн ажилтан, гэрээт 17 ус олгогчтойгоор Дархан хотын 100,000 гаруй оршин суугчид, 1,500 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудыг эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан цэвэр усаар 24 цагийн турш тасралтгүй ханган ажиллаж байна.
Дархан хотын хэмжээнд цэвэр усны 121,000 метр шугам хоолой, үзлэгийн 453 худгийг хариуцан гэмтэл саатал гарсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авч хэрэглэгчдийг цэвэр усаар тасралтгүй ханган ажиллаж байна.
Усан хангамжийн алба нь Хараа голын эргийн дагуу байрласан цэвэр усны эх үүсвэр гүний 18 худагтай бөгөөд уг худгууд нь ЭЦВ-12-160-100 насос, SP-160-4AA насос, дамжуулан шахах 2-р өргөгч станцад ДH-640-62 насос, Д-1600-90 насос, 1000м3 багтаамжтай усан сан 2 ширхэг, 2000м3 багтаамжтай усан сан 2 ширхэг, 6000м3 багтаамжтай усан сан 2 ширхэг нийт 18,000м3-н багтаамж бүхий 6-н усан сантай.
2010 оны 3-р сараас Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 14.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан хотын Усан хангамжийг сайжруулах төслийн хүрээнд I, II-р өргөгч станцын тоног төхөөрөмжүүд, хлоржуулах станцын цахилгаан дохиолол, автомат удирдлагыг шинэчилэн хоногт 70000м3 ус олзворлох хүчин чадалтай болсон бөгөөд одоогоор хүчин чадлынхаа 10 гаруй хувийг ашиглаж байна.
Мөн I-р өргөгч станцын хуучин 8-н худгийг шилэн кабелиар холбож II-р өргөгчөөс алсын удирдлагаар ажиллуулах төсөл хэрэгжүүлж 50 хувьтай ажиллаж байна.
Мөн зөөврийн 16 худаг, төвлөрсөн шугамын 27 худгаар дамжуулан гэр хорооллын иргэдийг унд ахуйн шаардлага хангасан цэвэр усаар хангаж өнөөдрийн байдлаар ухаалаг ус түгээх байр төслийг хэрэгжүүлэн ашиглалтанд оруулж 24 цагийн турш иргэдэд ус түгээн ухаалаг системд бүрэн шилжин үйл ажиллагаагаа иргэдэд дөхөм хялбар болгон ажиллаж байна.



НЭГДСЭН ЛАБОРАТОРИ


НЭГДСЭН ЛАБОРАТОРИ

Лаборатори нь 1965 онд Ус сувгийн товчооны лаборатори нэртэйгээр анх 2 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэх байгууламжийн механик цэвэрлэгээнд хяналт тавин химийн шинжилгээг хийж ажиллаж эхэлсэн. 1998 оноос гидробиологийн шинжилгээг 1991 онос цэвэр усанд шинжигээнүүдийг хийж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Тус лаборатори нь Дархан Уул аймгийн Дархан сумын 100 мянга гаруй айл өрх, 1500 гаруй үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагуудад стандартын шаардлага хангасан ундны цэвэр усаар хангахад мөн цэвэрлэх байгууламжийн бохир усанд технологи горимд хяналт шинжилгээ хийж экологийн шаардлагад нийцэхүйц найрлага бүхий усыг байгальд нийлүүлэх үйл ажиллагааны хүрээнд хими, нян судлалын шинжилгээг тус бүр хийж усны аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Лаборатори нь MNS 4943-2015 , МNS 0900-2005, MNS 6561-2015 стандартуудын хүрээнд цэвэр усанд 18-21 үзүүлэлт, бохир усанд 22 үзүүлэлт, үйлдвэрийн хаягдал усанд 8 үзүүлэлтүүдээр шинжилгээг олон улсын стандарт арга аргачлалаар сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хийж гүйцэтгэж байна.
Тус лаборатори нь MNS ISO/EIC 17025-2018 стандартыг үйл ажиллагаандаа 2007 оноос хойш амжилттай хэрэгжүүлж одоогийн байдлаар 5 дахь удаагаа итгэмжлэгдэн ажиллаж байна. Мөн шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан албан байгууллага хувь хүмүүст итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтын дагуу төлбөрт шинжилгээг хийн ажиллаж байна.