Цаг үеийн мэдээ

ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДАД УСАН ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН ЧИГЛЭЛЭЭР ХЭРХЭН СУРАЛЦАХ ВЭ? СУРГАЛТ МЭДЭЭЛЛИЙГ ӨГЛӨӨ

“Дархан-Ус Суваг”ХК-ийн Дэд захирал, Ерөнхий инженер Тавхайн Буяндэлгэр өнөөдөр/2024.05.24/ 12 дугаар ангийн сурагчдын дунд өөрийн онцлогт тохирсон мэргэжлийн чиг баримжаатай болоход арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготойгоор салбарын талаарх мэдлэгийг олгож ажиллалаа.

2024 ОНЫ ЦЭВЭР УСААР ХАНГАХ БОХИР УСЫГ ТАТАН ЗАЙЛУУЛАХ АЙЛ ӨРХИЙН ГЭРЭЭ СУНГАЛТЫН АЖИЛ ЯВАГДАЖ ДУУСАХАД 10 ХОНОГ ҮЛДЛЭЭ

2024 оны цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах айл өрхийн гэрээ сунгалтын ажил 05 сарын 31-ны өдрийг хүртэл тус компанийн ХҮТ-үүд дээр дараах хуваарийн дагуу хийгдэж байна ХҮТ-1 /”Дархан-Ус Суваг”ХК-ийн өөрийн байр/ -7,8-р багийн хэрэглэгчид ХҮТ-2/Шинэ хорооллын 10-р байр/- 9-16-р багийн хэрэглэгчид ХҮТ-3/Дархан зах Нийтэд үйлчлэх нэгдсэн төв/- 4-6-р багийн хэрэглэгчид үйлчлүүлнэ үү. Бүрдүүлэх …

2024 ОНЫ ЦЭВЭР УСААР ХАНГАХ БОХИР УСЫГ ТАТАН ЗАЙЛУУЛАХ АЙЛ ӨРХИЙН ГЭРЭЭ СУНГАЛТЫН АЖИЛ ЯВАГДАЖ ДУУСАХАД 10 ХОНОГ ҮЛДЛЭЭ Read More »

“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭЖ “ДАРХАН-УС СУВАГ”ХК ДАРХАН ХОТЫН УНДНЫ УСНЫ ЭХ ҮҮСВЭРИЙН БҮС БАЙРШЛЫН ДАГУУ 32 000 ШИРХЭГ БУРГАСЫГ ТАРЬЖ УРГУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг 9.0%-д хүргэж, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх уриан дор зохион байгуулагдаж байгаа билээ. Тус компанийн зүгээс өнөөдөр /2024.05.16/ хараа голын эрэг дагуу 3 200 ширхэг …

“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭЖ “ДАРХАН-УС СУВАГ”ХК ДАРХАН ХОТЫН УНДНЫ УСНЫ ЭХ ҮҮСВЭРИЙН БҮС БАЙРШЛЫН ДАГУУ 32 000 ШИРХЭГ БУРГАСЫГ ТАРЬЖ УРГУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА Read More »

ДАРХАН ХОТЫН ИРГЭДИЙН УНДНЫ УСНЫ ЭХ ҮҮСВЭРИЙН ЭХ ХЭМЭЭН НЭРИЙДДЭГ “ШИРЭЭТ БУЛАГ”-ИЙН ТАХИЛГА БОЛОВ

Өнөөдөр зуны тэргүүн шарагчин могой сарын найман цагаан цагаагчин могой дашням өдөр “Дархан-Ус Суваг”ХК-ийн зүгээс Дархан хотын ард түмний ундны усны эх үүсвэрийн эх хэмээн нэрийддэг “Ширээт булаг”-ийг тахих үйл ажиллагааг зохион байгууллаа. Жил бүрийн хавар зуны зааг дээр лусын буулттай өдөр тахидаг уламжлалтай билээ.

АЛСЫН ЗАЙН УДИРДЛАГАТАЙ ХҮЙТЭН УСНЫ УХААЛАГ ТООЛУУРЫГ АЙЛ ӨРХ, ААНЭГЖҮҮДЭД СУУРИЛУУЛАХ АЖИЛ ӨНӨӨДӨР/2024.05.16/ ЭХЭЛЖ БАЙНА

“Дархан-Ус суваг” ХК Монгол Улсын нийтийн аж, ахуйн үйлчилгээний салбар, Дархан хотын хэрэглэгчдэд ухаалаг тоолуурын системийг нэвтрүүлэхээр өнгөрөгч 2020 оны 01-р сараас эхлэн ажлын хэсэг байгуулан ажиллаж 2021.05.27-ны өдөр Монгол Улсын Стандарт Хэмжил зүйн газрын комисс LXSG-K загварын тоолуурын холбогдох бичиг баримттай танилцан “Усны тоолуурын лаборатори”-д MNS 2662:2002 “Хүйтэн усны тоолуур, шалгах арга хэрэгсэл”, MNS …

АЛСЫН ЗАЙН УДИРДЛАГАТАЙ ХҮЙТЭН УСНЫ УХААЛАГ ТООЛУУРЫГ АЙЛ ӨРХ, ААНЭГЖҮҮДЭД СУУРИЛУУЛАХ АЖИЛ ӨНӨӨДӨР/2024.05.16/ ЭХЭЛЖ БАЙНА Read More »

ХҮЙТЭН УСНЫ УХААЛАГ ТООЛУУРЫН МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАГЧ АНТЕНУУДЫН СУУРИЛУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

“Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл”-ийн хүрээнд 13.3 км газрын шугам хоолойг шинэчлэх ажил 34 хувьтай явагдаж байгаа бөгөөд 15000 ухаалаг тоолуурыг суурилуулахаас эхний ээлжид 5000 тоолуурыг суурилуулах ажил 2024 оны 05 сарын 16-ны өдрөөс эхлэн явагдахаар Дархан Ус суваг ХК-ийн зүгээс бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

ДАРХАН СУМЫН 5, 6-Р БАГ, ДЭВШИЛ ХОРООЛЛЫН НИЙТ 3,440М ҮЕР УСНААС ХАМГААЛАХ ДАЛАНГИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙГДЛЭЭ

Аймгийн хэмжээнд байх үерийн уснаас хамгаалах ил болон далд байгууламжийн ашиглалтын бэлтгэл бэлэн байдлыг хангах, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Дархан-Ус Суваг”ХК-ний ажилчид Дархан сумын 5, 6-р баг, дэвшил хорооллын нийт 3,440м үер уснаас хамгаалах далангийн цэвэрлэгээ, сувгийн засвар үйлчилгээний ажлыг 2024 оны 05 сарын 07-ны өдрөөс хийж эхлэн 2 дахь өдрөө үргэлжилж байна. …

ДАРХАН СУМЫН 5, 6-Р БАГ, ДЭВШИЛ ХОРООЛЛЫН НИЙТ 3,440М ҮЕР УСНААС ХАМГААЛАХ ДАЛАНГИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙГДЛЭЭ Read More »

“ДАРХАН-УС СУВАГ” ХК 2023 ОНД ТӨРИЙН АЛТАН САНД 1,056,275,560.0 ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛЖЭЭ

“Дархан-Ус суваг” ХК Монгол улсын татварын хууль, тогтоомжийг хэрэгжүүлэн улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан 2023 онд 1,056,275,560.0 төгрөгийн татвар төлжээ. Урсах амьдралыг тэтгэгч чандмань эрдэнийн элч болсон “Дархан-Ус суваг” ХК-ийн нийт хамт олондоо талархал илэрхийлье.

УС ТҮГЭЭХ БАЙРУУДААР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД

Маргааш буюу 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ус түгээх байруудын программ хангамжид шинэчлэлийн ажил хийгдэх тул Дархан сумын нутаг дэвсгэрт байрлалтай нийт ус түгээх байрууд тус өдрийн оройн 20:00~21:00 цагийн хооронд ажиллахгүй болохыг мэдэгдэж байна.

МОНГОЛ УЛСЫН “ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАР”-ЫН ШИЛДЭГ ИНЖЕНЕРЭЭР “ДАРХАН-УС СУВАГ” ХК-ИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Г.АЛТАНШАГАЙ, ШИЛДЭГ МЕНЕЖЕРЭЭР ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.ЭРДЭНЭБАТ НАР ТУС ТУС ТОДОРЛОО

Монгол Улсад Орон сууц, нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 93 жилийн түүхт ойг тохиолдуулан салбарын “Удирдах ажилтны зөвлөгөөн-2024” арга хэмжээ 2024.05.04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулагдаж, “ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” сэдвээр салбарын 250 орчим инженер техникийн ажиллагсад, удирдах ажилтнууд, аж ахуй нэгж байгууллагын төлөөллүүд оролцож, тулгамдаж …

МОНГОЛ УЛСЫН “ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАР”-ЫН ШИЛДЭГ ИНЖЕНЕРЭЭР “ДАРХАН-УС СУВАГ” ХК-ИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Г.АЛТАНШАГАЙ, ШИЛДЭГ МЕНЕЖЕРЭЭР ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.ЭРДЭНЭБАТ НАР ТУС ТУС ТОДОРЛОО Read More »

Scroll to Top