Гүйцэтгэх захирал

“ДАРХАН-УС СУВАГ”ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
ГОМБОЖАВЫН ЭРДЭНЭБАТЫН ТОВЧ НАМТАР

 

2023-10-31Дархан

 

Гомбожавын Эрдэнэбат нь 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэрийн хамт амьдардаг.

1984 онд ХААИС-ийг эдийн засагч  мэргэжлээр төгссөн. Эдийн засгийн ухааны магистр цолтой.

  • 1984-1992 онд Дархан сангийн аж ахуй /хуучнаар/-д ерөнхий диспетчер, ерөнхий эдийн засагч
  • 1992 онд худалдаа, зуучлалын “Алтан гадас” ХХК-ийг үүсгэн байгуулалцаж эдийн засагч
  • 1996-2000 онд Хонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга
  • 2000 оноос аймгийн Засаг даргын Тамгын газарт Үйлдвэрлэл, дэд бүтэц, байгаль орчны бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга
  • 2008-2012 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга
  • 2012-2016 онд “Дархан барилга захиалагч” ОНӨААТҮГазрын дарга
  • 2016-2020 онд Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
  • 2020 оны 11 сараас “Дархан-Ус суваг” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.

Г. Эрдэнэбат нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2022 онд ”Гавъяат эдийн засагч” цолоор, 2020 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор, 2007, 2011 онуудад 2 удаа “Алтан гадас” одонгоор, Монгол Улсын Засгийн газрын шагнал Худалдаа үйлдвэрийн Тэргүүний ажилтан, Хүнс ХАА-н Тэргүүний ажилтан, Төрийн хяналтын Тэргүүний ажилтан, Эдийн Засгийн Тэргүүний ажилтан, Төрийн албаны Тэргүүний ажилтан, Гар бөмбөгийн “Спортын мастер” цолоор тус тус  шагнагдаж байсан.

Scroll to Top