Худгийн орчимд үүссэн мөсийг цэвэрлэж байна

“Дархан-Ус суваг” ХК -иас ус түгээх 44 байрны өмнө тогтсон мөсийг цохиж, цэвэрлэх ажлыг тогтмол хийсээр байна.Худгийнхаа эргэн тойронд үүссэн мөсийг цэвэрлэсээр байгаа хэдий ч хүйтний эрч чангарсан эдгээр өдрүүдэд мөсийг цохиж, цэвэрлэсэн даруйд асгарсан ус хурдан хөлдөж, мөстөж байгааг хэлэв.Иймд иргэд та бүхнийг өөрсдийн болон бусдын аюулгүй байдалд санаа тавин, усаа аль болох асгалгүй авч хэвшихийг уриалж байна.Тухайбал 2022.01.19-ны өдөр Дархан сумын 1-р багийн 1-2, 1-4, 1-5-р ус түгээх байрууд болон 15-р багийн 15-1-р ус түгээх байрны өмнөх мөсийг цэвэрлэлээ.Цаашид өдөр бүр шат дараатайгаар бүх худгийн орчимд үүссэн мөсийг ийнхүү цэвэрлэнэ.

Scroll to Top