1 кг талх үйлдвэрлэхэд хэдий хэмжээний ус зарцуулагддаг вэ?

Та бидний өдөр тутмын хэрэглээнд байгаа бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ус хэр хэмжээтэй зарцуулагддаг тухайд авч үзье. Монгол Улсын ус хэрэглээний нормд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэгжид зарцуулагдагдах усны хэмжээг тогтоожээ. Үүнд: 1 кг талх үйлдвэрлэхэд 3.2 литр ус, 1 кг гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 2.8 литр, 1 литр шар айрагт 8.5 литр, 1 литр ундаанд 7 литр, 1 кг хиам, утсан мах, махан бүтээгдэхүүнд 38.5 литр, 1 кг гурил үйлдвэрлэхэд 4.7 литр, 1 ширхэг сүлжмэлд 29 литр, 1 метр хивсэнд 0.23 литр, нэг ширхэг тоосгонд 1.81 литр, 1 мВт цаг цахилгаан гаргахад 0.41 тонн, 1 куб м алтны элс угаахад 4.1 тонн, 1 тонн төмөр бэлдмэлд 4.7 тонн ус тус тус зарцуулагддаг байна.Үүнээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ус зайлшгүй оролцдог, усгүйгээр бүтээгдэгдэх зүйл үгүй гэдгийг харж болохоор байна.

ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ ӨНӨӨДРӨӨС ХЭМНЭЦГЭЭЕ

Эх сурвалж: УСУГ

Scroll to Top