ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ МЕНЕЖМЕНТИЙН МОН-3244/МОН-3245 ТӨСЛИЙН БАГИЙНХАН ХУРАЛДАВ.

Монгол улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банкны “МОН-3244/МОН-3245” дугаартай “Дархан хотын бохир усны менежмент”-ийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Тус төслийн багийнхан өчигдөр /2023.02.07/ “Дархан-Ус Суваг”ХК-ийн байранд хуралдав.
Байгаль орчинд ээлтэй хот байгуулалтыг дэмжих зорилготой уг төсөл хэрэгжсэнээр 1965 онд ашиглалтад орсон Дархан хотын бохир усны шугамыг солих, цэвэрлэх байгууламж бүхэлдээ шинэчлэгдэх ач холбогдолтой юм.
“Дархан-Ус Суваг”ХК

Scroll to Top