“Дархан-Ус Суваг”ХК-иас Дэд бүтцийн салбарын Аймаг болон сумын “Хөдөлмөрийн аварга”-ууд шалгарлаа.
17-р жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Туулай жилийн сар шинийн баярыг угтан “Буян үйлдэгч” хэмээх усан Бар жилийн Дархан-Уул аймаг, сумын “Хөдөлмөрийн Аварга”-аар шалгарсан иргэн, хамт олон, байгууллагын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2023.02.17/ зохион байгуулагдав.
Тус компанийн Дэд захирал, Ерөнхий инженер Тавхайн Буяндэлгэр нь Дэд бүтцийн салбарын аймгийн “Хөдөлмөрийн Аварга”-аар, Нийтлэг үйлчилгээний албаны жолооч Н.Төмөрхуяг нь Дэд бүтцийн салбарын сумын “Хөдөлмөрийн Аварга”-аар тус тус шалгарлаа.
Шагналыг Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргал, Засаг даргын орлогч Б.Жавхлан, Дархан сумын засаг даргын орлогч П.Ихбаяр нар гардуулан өгч ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.
Дархан Ус суваг ХК