“Дархан-Ус Суваг”ХК-ийн Лабораторийн танилцуулга

✅Тус компанийн зүгээс сар бүр хэрэглэгч та бүхэнд байгууллагын хэлтэс албадуудын үйл ажиллагааны талаарх танилцуулга мэдээллийг хүргэж байх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж эхэлж байна.
✅“Дархан-Ус Суваг”ХК-ийн Лаборатори нь Олон улсын ISO/IEC 17025 стандартыг хэрэгжүүлэн ажилладаг 2007, 2009, 2013, 2017, 2020 онуудад итгэмжлэгдсэн лаборатори юм.
✅ Дархан сумын Төвлөрсөн усан хангамж, Унд ахуйн цэвэр ус, Ус түгээх байрууд, Төв цэвэрлэх байгууламжийн бохир усанд Хими, Нян судлалын шинжилгээнүүдийг Монгол Улсын болон Олон улсын стандарт арга аргачлалын дагуу орчин үеийн шинжилгээний багаж тоног төхөөрөмж ашиглан өндөр нарийвчлалтайгаар тогтоож, шинжилгээ хийх хүсэлт гаргасан албан байгууллага, хувь хүмүүст үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
✅Сар бүр төлөвлөгөөний дагуу химийн болон нян судлалын лабораториуд эх үүсвэрийн гүний худаг, усан сан, насос станц, ус түгээх байр, усны машин, хэрэглэгч зэрэг 90 гаруй цэгийн усны чанарт 22 төрлийн үзүүлэлтээр шинжилгээ хийдэг.
✅Бохир усны химийн болон нян судлалын лаборатори нь цэвэрлэх байгууламжуудад ирж буй Ус болон Цэвэрлээд байгальд нийлүүлж буй усны чанарт 21-26 төрлийн үзүүлэлтээр батлагдсан төлөвлөгөө, давтамжийн дагуу хяналт тавин ажилладаг шинжилгээний лаборатори юм.
“Дархан-Ус Суваг”ХК
Холбогдох утас: 7700-3700

Scroll to Top