“Дархан-Ус Суваг”ХК-ийн нийт эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүллээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тус компанийн залуучуудын зүгээс хэлтэс, албадуудад ажилладаг нийт 91 эмэгтэйд өнөөдөр /2023.03.07/ хүндэтгэл үзүүлж, мэндчилгээ дэвшүүллээ.
“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг 100 гаруй жилийн турш жил бүрийн 03 дугаар сарын 08-ны өдөр дэлхий даяар өргөн тэмдэглэж ирсэн.
Монгол улс олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд эмэгтэйчүүдийн аж байдлыг дээшлүүлэх, нийгэм-эдийн засгийн тэгш эрхийг хангах, эрх, эрх чөлөөг нь баталгаажуулах, жендерийн тэгш эрхийг хангахад чиглэсэн ажил арга хэмжээг хэрэгжүүлэн энэхүү баярыг амралтын өдөр болгон албан ёсоор тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ.
Нийт эмэгтэйчүүддээ “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн мэндийг дэвшүүлье.
“Эмэгтэй хүн бол бурхнаас хорвоо ертөнцөд илгээсэн хамгийн дур булаам зүйл”
-Кристьян Диор
Scroll to Top