“МИНИЙ ААВ, ЭЭЖИЙН МЭРГЭЖИЛ” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулагдав.

“Дархан-Ус Суваг”ХК 2023 оны “Дэлхийн Усны Өдөр”-ийг тохиолдуулан “Өөрчлөлтийг хурдасгая” урианы дор Нийтийн аж ахуйн салбар, Ус хангамж, ариутгах татуургын чиглэлийн ажил мэргэжлийг таниулах болон компанийн ажилтан, албан хаагчдын хүүхдүүдэд аав ээжийнх нь ажил мэргэжлийн үнэ цэнийг мэдүүлэх, гэр бүлд эерэг дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилготойгоор “МИНИЙ ААВ ЭЭЖИЙН МЭРГЭЖИЛ” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгууллаа.
Өнөөдөр /2023.03.27/ тус уралдааны шилдгүүд шалгарсан бөгөөд хүүхэд бүр аав, ээжийнхээ ажил мэргэжлийн онцлогийг харуулсан зургуудыг ирүүлсэн бөгөөд үе тэнгийн найзууддаа болон хүмүүст “УСАА ХАЙРЛАН ХАМГААЛАЯ~УСАА ХЭМНЭЖ ХЭРЭГЛЭЕ” зэрэг уриалгуудыг дэвшүүллээ.
“Дархан-Ус Суваг”ХК
Scroll to Top