“МИНИЙ ААВ ЭЭЖИЙН АЖИЛ-МИНИЙ БАХАРХАЛ” өдөрлөгийг зохион байгуулав.

Эх үрсийн баярын тохиолдуулан “Дархан-Ус суваг”ХК нийт ажилтан албан хаагчдын 13-18 насны хүүхдүүдийн дунд “МИНИЙ ААВ ЭЭЖИЙН АЖИЛ-МИНИЙ БАХАРХАЛ” өдөрлөгийг зохион байгуулав. Ундны усыг яаж олборлож хэрэглэгчдэд түгээдэг, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хэрхэн хяналт тавьж ажилладаг, бохир усыг татан зайлуулж цэвэрлэдэг процессуудыг ажлын байр тус бүрээр орж танилцуулж аав ээжийн ажил мэргэжлээр бахархах, усыг хайрлан хамгаалах, зөв зохистой хэрэглэх, цаашид энэ мэргэжлээр суралцах ажиллах сэдэл төрүүлэх зорилготой байв. Мөн хүүхдүүдийнхээ дунд насны ангилалаар мэдлэгээ бататгая цэнгээт аха тэмцээнийг явуулж өргөмжлөл болон мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Компанийн нийт ажилтан албан хаагчдын хүүхдүүддээ эх үрсийн баярын мэндийг хүргье.

 

Scroll to Top