“ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН 2022 ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА” болж тэргүүн байр эзэлж, батламж гардан авав.

2023 оны 5 сарын 15-наас 16-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Барилга хот байгуулалтын яамны харъяа нийслэл, 21 аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний салбарын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн болж өнгөрөв. Тус зөвлөгөөнөөр салбарын байгууллагуудын 2022 оны ажлыг дүгнэж, БХБЯ, Барилга хөгжлийн төв, УХАТАҮЗХ зэрэг байгууллагын үнэлгээгээр байр эзлүүлэв.
Манай компани нь 2022 оны ажил үйлчилгээгээрээ Монгол улсын түүхэнд анх удаагаа МНААҮ-ний салбарын “ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН 2022 ОНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА” болж тэргүүн байр эзэлж, батламж гардан авав.

Scroll to Top