“ЧАНДМАНЬ” СПОРТЫН БАГА НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Байгууллагын нийт ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг хөгжүүлэн чийрэгжүүлэх, спортоор хичээллэгсдийн тоо, идэвх чармайлтыг нэмэгдүүлэх, багийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Чандмань” спортын бага наадмыг “Дархан-Ус Суваг”ХК-ийн ҮЭХ-оос 2023 оны 09 дүгээр сарын 14,15,16-ны өдрүүдэд Гарбөмбөг, Сагсанбөмбөг, Ширээний теннис, Шатар, Буухиа гүйлт гэсэн нийт 5 төрлөөр амжилттай зохион байгуулан шилдгүүдийг шалгарууллаа.
БАГИЙН НИЙЛБЭР ДҮНГЭЭР:
Тэргүүн байр – Т.Хүрэлчулуун даргатай Нийтлэг үйлчилгээний алба, С.Сэржготов даргатай Лабораторийн хамт олон
Дэд байр – Ц.Зол-Эрдэнэ даргатай Усан хангамжийн алба
Гутгаар байр- Г.Батболд даргатай Орон сууц хэрэглэгчийн албаны хамт олон тус тус эзэлсэн байна.
Scroll to Top