НЭМЭЛТЭЭР ЗӨӨВРИЙН УС ТҮГЭЭХ МАШИН УС ТҮГЭЭХ БАЙРУУДААР ТҮГЭЭЛТЭД АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Дархан хотын гэр хорооллын 28 мянга гаруй хэрэглэгчдийг “Дархан-Ус суваг” ХК 47 ус түгээх байруудаар дамжуулан унд ахуйн усаар хангаж ажилладаг байсан.
Дархан сумаас тус компанийн өмчлөлд нэмэлтээр 12 худаг шилжүүлснийг тоног төхөөрөмж, шугамын угсралтыг хийж бүрэн ажиллагаанд оруулснаар 59 ус түгээх байруудаар иргэдэд үйлчилгээг үзүүлж байна.
Үүнээс 32 ус түгээх байранд зөөврийн ус түгээх 2 автомашинаар түгээлтийг хийдэг байсан бол өнөөдрөөс /2023.01.15/ 1 автомашин нэмэлтээр ажиллаж эхэлсэн.
Ингэснээр иргэдийн унд ахуйн усны хүртээмж нэмэгдэх юм.
Scroll to Top