АЙМГИЙН УДИРДЛАГУУД МОН 3244/3245 ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ БОЛОН ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРСОН ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Засаг дарга Б.Азжаргал нар Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН 3244/3245 төслийн хүрээнд шинээр байгуулагдсан төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж цаашид сайжруулах болон тулгамдаж буй асуудлуудыг ярилцаж санал солилцон ажиллалаа.
Төсөл хэрэгжиж эхлэхээс өмнөх цэвэрлэх байгууламж нь хоногт 6000-8000 м3 бохир усыг Дархан хотын хэрэглэгчдээс хүлээн авч цэвэрлэж байсан бөгөөд анх 1965 онд ашиглалтанд орж 1998 онд их засварт орсон бөгөөд тоног төхөөрөмж болон барилгын хийц бүтэц ихээхэн элдэгдэлд орсон хэдий ч зохих түвшинд цэвэрлэж байсан юм.
Төслийн хүрээнд баригдсан шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 24000м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай юм.
Дархан хот өргөжин тэлэхийн хэрээр хүлээн авах бохир усны хэмжээ нэмэгдэж, түүнийг цэвэршүүлэн байгальд нийлүүлэх, ард иргэдэд хор хохиролгүй, амьдрах орчинд ээлтэй бохир усны менежментийг найдвартай, тогтвортой, аюулгүй хэмжээнд байлгах нь бидний зорилго юм.
Scroll to Top