Монгол улсын стандартын шаардлагыг бүрэн хангахуйц, хамгийн сүүлийн үеийн технологид суурилсан LXSG загварын алсын зайн удирдлагатай тоолуурыг 15-р багийн нутаг дэвсгэр Мангирт хорооллын 257 айл өрх, 23 аж ахуй нэгжүүдэд амжилттай суурилуулан хэрэглээнд нэвтрүүлэн ажиллаж байна
Цаашлаад Дархан хотын бүх айл өрхүүдэд суурилуулах ажил 2024 онд шат дараатайгаар явагдахаар төлөвлөгдөн бэлтгэгдэн тус компанийн зүгээс ажиллаж байна.
Хүйтэн усны ухаалаг тоолуурыг суурилуулсанаар хэрэглэгчид ямар ашигтай вэ?
-УСНЫ АЛДАГДАЛ БУУРАХ
Үр ашиггүй усны хэрэглээ багасах, Хэрэглэгч усны хэрэглээгээ бүрэн хянах боломжтой
-ХЭРЭГЛЭГЧ ХАНГАГЧИЙН УЯЛДАА ХОЛБОО САЙЖИРАХ
Усны тоолуурын заалтыг усны байцаагч хэрэглэгчийг гэртээ эзэнгүй үед, аялал зугаалгаар явсан үед авах бүрэн боломжтой
-УС АЛДАХ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ
Шугам хоолойн ашиглалт, суурилуулалттай холбоотой гэмтэл засварын үед их хэмжээний ус алдалт үүсэх, учрах хохирлоос сэргийлэн алсын зайн автомат хаалтаар усыг хаах, нээх бүрэн боломжтой юм.