УС ТҮГЭЭХ БАЙРУУДЫН УС АВАХ ХЭСЭГТ ҮҮССЭН МӨСЖИЛТИЙГ ЦЭВЭРЛЭХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

Аливаа учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс тус компанийн Усан хангамжийн албанаас Дархан суманд байрлалтай ус түгээх байруудын ус авах хэсэгт үүссэн мөсжилтийг гар техникээр болон экскаватороор цэвэрлэх ажлыг тогтмол хийж гүйцэтгэж байна
Гэсэн хэдий ч иргэдийн ус авах хэсгийн ухаалаг төхөөрөмжийн буруу ашиглалт, усны савыг хэт дүүргэлтээс үүдэлтэйгээр мөсжилт хурдан үүсэж байгаа тул та бүхэн өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс аль болох ус асгахгүй авах тал дээр анхаарна уу
“Ундны усаа~Ухаалгаар зөөвөрлөе” уриалгад ус түгээх байраар үйлчлүүлэгч иргэд та бүхнийг нэгдэхийг тус компанийн зүгээс уриалж байна.
Scroll to Top