2024 ОНЫ 03 САРЫН 01-НЫ ӨДРӨӨС ХҮЙТЭН УСНЫ УХААЛАГ ТООЛУУР СУУРИЛУУЛАЛТЫН АЖИЛ ЯВАГДАНА

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 40.0 сая еврогийн экспортын зээлийн 3 дахь санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Дархан хотын инженерийн дэд бүтцийг сайжруулан насжилт өндөртэй шугам хоолойг шинэчлэх, усны тоолууржилтын ухаалаг системийг нэвтрүүлэх зорилготойгоор “Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл” хэрэгжиж байна.
Тус төслийн хүрээнд нийт 13.3 км цэвэр усны уян ширмэн хоолой угсралтын ажлыг гүйцэтгэж, 15000 ухаалаг тоолуурыг хэрэглээнд нэвтрүүлнэ.
Ингэснээр аваар гэмтлийн тоо буурч, үргүй зардал багасах, ус алдах эрсдэлийн үед алсын зайн удирдлагаар хэрэглэгчдэд хохирол үүсэхээс өмнө ус алдалтыг зогсоох боломж бүрдэж байгаа юм.
Иймд иргэд хэрэглэгч та бүхэн тоолуур суурилуулалтад идэвхитэй хамрагдана уу.
Scroll to Top