ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР 5 АЖИЛТАН ШАГНУУЛЛАА

XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон Луу жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан салбар салбартаа олон жил, идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан иргэдийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнаж урамшуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2024.02.08/ аймгийн залуучууд театрт зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээний үеэр “Хөдөлмөрийн хүндэт” тэмдгээр Дархан-Ус Суваг” ХК-ийн
– Захиргаа удирдлага, хуулийн хэлтсийн дарга А.Баттөр
-Санхүү бүртгэлийн хэлтсийн нярав Ц.Жавзанпагма
-Лабораторийн химич инженер С.Дашчирав
-Усан хангамжийн албаны шугам хоолойн засварчин Ц.Батдорж
-Ахмад ажилтан А.Нэргүй
Дэд бүтцийн салбарын сумын “Хөдөлмөрийн аварга” ажилтнаар П.Нарангэрэл нар шалгарч шагналаа гардан авлаа.
Та бүхэндээ нийт ажилтнуудынхаа өмнөөс ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг , амьдралд нь сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.
Scroll to Top