НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД

“Дархан-Ус Суваг”ХК-ийн дэргэдэх “Залуучуудын зөвлөл”-өөс нийгмийн хариуцлагын хүрээнд шатарчин хүүхэд багачуудын авьяас билгийг нээн хөгжүүлэх, ирээдүйн мастеруудыг бэлтгэх, хүүхдийн хүмүүжил төлөвшлийг дэмжих зорилготойгоор 2024 оны 02 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “2024 оны Дархан-Уул аймгийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн”-ийг дэмжиж ажилласан.
Тус компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд дөрвөн чиглэлд бодлогыг хэрэгжүүлэн дэмжиж ажилладаг бөгөөд нэг нь хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэл байдаг.
Шатрын спорт бол хүүхэд багачуудад зөв хүмүүжил олгох, оюуны асар үнэтэй хөрөнгө оруулалт болдог спорт юм.
Тэмцээнд оролцсон нийт хүүхэд багачууддаа цааш цаашдын сурлага хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Scroll to Top