БХБЯ-НЫ НИЙТИЙН АЖ АХУЙ, ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗРЫН ДАРГА Д.ЭНХБААТАР “ДАРХАН-УС СУВАГ”ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр БХБЯ-ны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Энхбаатар тэргүүтэй ажлын хэсэг “Дархан-Ус Суваг”ХК-ийн үйл ажиллагаатай танилцах уулзалтыг зохион байгуулсан.
Тус уулзалтын үеэр компанийн Дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Т.Буяндэлгэр “ДАРХАН ХОТЫН БОХИР УСНЫ МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ МОН3244/3245 ТӨСӨЛ”-ийн хэрэгжилт болон шинээр ашиглалтад орсон төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, хүчин чадлын талаарх танилцуулга мэдээлэл, “ДАРХАН ХОТЫН ЦЭВЭР УСНЫ ШУГАМ СҮЛЖЭЭГ ӨРГӨТГӨХ, ШИНЭЧЛЭХ, УХААЛАГ ТООЛУУР НЭВТРҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ийн явц, хэрэгжилтийн талаарх мэдээллүүдийг тус тус танилцуулан ажилласан.
Дархан-Уул аймаг нь хүйтэн усны ухаалаг тоолуурыг нэвтрүүлсэн анхны аймаг болохоор тоолууржуулалтын ажлыг шат дараатайгаар хийж хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар болон цаашлаад Улаанбаатар хотын айл өрхүүдэд усны ухаалаг тоолуур нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэх дээр санал солилцон ажиллалаа.
Scroll to Top