Монгол орны ихэнх нутгаар их хэмжээний цас орж хүчтэй шуурснаар зудын нөхцөл хөдөө сумдын нутгуудаар үүсээд байгаа нь малчин иргэдийн амьжиргаанд хүндрэл үүсгэж байна.
Өнөөдөр /2024.02.22/ “Дархан-Ус Суваг”ХК-ийн зүгээс Аймгийн онцгой комиссын бүрэлдэхүүнд Дархан сумдын малчин өрхүүддээ сэтгэлийн дэм өгөхөөр 10 тн малын тэжээлийг хүргүүлэхээр хүлээлгэн өглөө.
“ХЭЛ, ХИЛ,МАЛ гуравтайгаа байхад МОНГОЛ баян” гэдгийн адилаар Үндэсний дархлаа болсон малчидтайгаа зудын гамшгийг хохирол багатай давахын төлөө бид хамтдаа зүтгэх ёстой гэж үзэж байгаа тул бусад ААНБайгууллагуудыг мөн нэгдэхийг уриалж байна.