“ЭРҮҮЛ МЭНД~ЭРХЭМ БАЯЛАГ” АЖИЛЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ 2 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Дархан-Ус суваг” ХК-ийн зүгээс байгууллагын нийт ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, нарийн шинжилгээнд хамруулах ажлыг 2022.02.23-2022.03.07-ны өдрүүдэд “Цээнэ клиник” эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байна.
Жил бүр уламжлал болгон явуулдаг тус урьдчилсан сэргийлэх үзлэгт энэ жил ажилтнууд хэвлийн эхо, дотрын эмчийн үзлэг, шээс, цусны ерөнхий шинжилгээ, элэгний дэлгэрэнгүй шинжилгээ, эмэгтэйчүүдийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж байгаа юм.
Эмч нарын зүгээс шинжилгээнд хамрагдсан ажилтнуудад шинжилгээний хариуг нэг бүрчлэн тайлбарлан, шаардлагатай зөвлөгөөг өгч ажиллаж байна.
Scroll to Top