МАНХАН ТОЛГОЙН 8-4 УС ТҮГЭЭХ БАЙР 2024 ОНЫ 04 САРЫН 01-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ӨГЛӨӨ 09:00~19:00 ЦАГИЙН ХООРОНД УС ТҮГЭЭЖ АЖИЛЛАНА

Өнгөрсөн өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал хүйтэрч чангарсны улмаас зарим ус түгээх байруудын шугамд хөлдөлт үүсэж ажиллагаа доголдох асуудал үүссэн.
Манай компанийн зүгээс гэмтлүүдийг тухай бүрд нь засварлаж ажиллаж байгаа хэдий ч хэрэглээ багатай ус түгээх байруудын хөлдөлт дахих тохиолдол гарч байгаа тул Манхан толгойн ус түгээх байрыг тодорхой хугацаанд 09:00~19:00 цагийн хооронд ажиллуулахаар болсныг мэдэгдэж байна.
Scroll to Top