СУУЛТУУР~ ХОГИЙН САВ БИШ

Сүүлийн үед оршин суугчдын санамсаргүй болон зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй шугам хоолойн бөглөрөл үүсэх, бохир халисан дуудлага мэдээлэл тасралтгүй ирж байгаатай холбоотойгоор дараах зөвлөмж мэдээллийг хүргэж байна.
1. Ариун цэврийн цаас
Иргэдийн хамгийн их маргадаг, санал хуваагддаг зүйл бол 00-ийн цаасыг суултуурт хийж урсгаж болох эсэх байдаг. Тэгвэл энэ нь манай Төв цэвэрлэх байгууламжид усыг шүүж цэвэрлэхэд хамгийн их хүндрэл болдог зүйлсийн нэг. Тухайн орны цэвэрлэх байгууламж нь ямар төрлийн тоног төхөөрөмж ашиглаж буйгаас шалтгаалж зарим улсад ариун цэврийн цаасыг суултуурт хийж болдог ч манай улсын хувьд цэвэрлэх байгууламжийн шүүлтүүр, тоног төхөөрөмжийг эвдэх, гацаах шалтгааны нэг нь энэ цаас байдаг байна.
2. Өөх тос, хоолны үлдэгдэл
Өөх тосоо хамж, хоолны үлдэгдлээ уутлаж хогондоо хийж хэвшээрэй. Өөх тос хоолны үлдэгдэл бохир усны шугамыг бөглөх бас нэгэн нөхцөл болдог.
3. Барилгын хог хаягдал
Засвараас үлдсэн багахан будаг, замаска, шороо гэх мэтийг 00-доо урсгаж байсан юм биш биз? Хэрхэвч хийж болохгүй зүйлсүүд шүү.
4. Шүдний утас, нүүрийн хөвөн, амны хаалт
Шүдний утас нь мяндаслаг материалтай учраас хоолойд наалдаж бөглөө үүсгэнэ. Амны хаалт, хөвөн зэрэг нь усанд уусахгүй, хоолойг бөглөн урсгалд саад болдог учир яагаад хориотой нь ойлгомжтой бизээ.
5. Бохь
Бохь усанд уусахгүй мөн хоолойд наалдаж, бөглөх аюултай
6. Загас
Итгэмээргүй хэдий ч суултуур руугаа үхсэн загас хаях тохиолдол гардаг байна. Мэдээж үхсэн загас нь хоолойг бөглөх аюултай.
7. Шархны лент
Хэдий жижиг хэмжээтэй ч шархны лент нь тос, вакс, резин гээд төрөл бүрийн материалаас бүрддэг учир усанд уусахгүй хоолойг бөглөхөд нэрмээс болдог байна.
8. Муурны ялгадас
Бохир усны суваг нь бидний ялгадасыг цэвэрлэх зориулалттай ч үүнд муурны ялгадас багтдаггүй байна. Учир нь суултуур руу хийсэн муурны ялгадас хэдэн цагийн дараа хатуурч муу усны хоолойг бөглөрөхөд нөлөөлдөг байна. Тиймээс муурны ялгадсыг хогийн саванд хаяарай.
9. Нүүрний маск
Нүүрний шавар маскийг усаар угааж урсгах нь хоолойг бөглөх аюултай. Тиймээс эхлээд маскныхаа нэг хэсгийг алчуураар авах эсвэл нойтон салфеткаар арчаад хогийн саванд хаяад үлдсэнийг нь усаар зайлаад урсгаж хэвшээрэй.
10. Цайны шаар, навч
Цайны шаар, навч зэрэг нь хор хөнөөлгүй боловч удаан хугацаанд хуралдсан бол хоолойгоос цэвэрлэж гаргахад хэцүү болдог байна.
11. Гялгар уут
Гялгар уут маш аюултай, иймээс ямар ч хэмжээтэй гялгар уутыг суултуур бүү хийгээрэй.
12. Үс хялгас
Мөн л хоолойг бөглөх аюултай тул суултуурт хийгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг.
Төв цэвэрлэх байгууламж нь айл өрхийн 00-оос эхэлдэг шүү.
Scroll to Top