“АЛТАН ГАЗОВ-2024” САНТЕХНИКИЙН ЗАСВАРЧДЫН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

“Дэлхийн Сантехникчдийн Өдөр”-ийг угтан “Монголын сантехникчдийн хөгжлийн нийгэмлэг”-ээс орон сууц нийтийн аж ахуйн салбарын нийт засварчдын дунд “Алтан газов-2024” уралдааныг 2024 оны 03 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Ингэснээр орон сууц нийтийн аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд идэвх зүтгэл, үр бүтээл, ажлын онцгой амжилт гаргаж салбарын бүтээн байгуулалт, үйлчилгээний ажилтны нэр хүндийг өсгөх үйлсэд бодит хувь нэмэр оруулсан сантехникийн засварчдыг шалгаруулан, шагнаж алдаршуулах зорилготой юм.
Тус тэмцээнд “Дархан-Ус Суваг”ХК-ийн Орон сууц хэрэглэгчийн албаны бригадын дарга Б.Батбаатар, Усан хангамжийн албаны засварчин Ц.Булгантөгс, Орон сууц хэрэглэгчийн албаны тоолуурын ажилтан М.Ганхуяг нар амжилттай оролцож туршлага хуримтлуулав
Scroll to Top