НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД…

“Дархан-Ус Суваг”ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд өнөөдөр /2024.03.06/ Ахмад настанд эрүүл мэнд, нийгмийн хөгжил, боловсролын сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлэн ажилладаг А.Янжмаа даргатай “Ахмадын хөгжлийн төв”-д 7,471,688 төгрөгийн өртөг бүхий агуулахын өрөөний бараа материал хадгалах тавиурыг хийж хүлээлгэн өгөв.
Настан буурлууд маань үзэж харсан, сонсож дуулсан, хийж бүтээсэн арвин их баялагтай, зөв, бурууг зааглан шүүх өргөн их мэдлэгтэй, нийгмийн амьдралын сайн сайхны төлөө үргэлж санаа тавьж, улс орны хөгжил дэвшилд чадлынхаа хэрээр хувь нэмрээ оруулж ирсэн эрхэм хүмүүс байдаг билээ.
“Дархан-Ус Суваг”ХК нь ахмад настан, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрүүл мэндийн байгууллагуудад нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэн хүрч ажиллахыг зорьдог болно.
Scroll to Top