ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ!

💧 Дэлхий нийтээр 1993 оноос эхлэн жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг #Дэлхийн_усны_өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил олон улсад #Ус_ба_Энхтайван” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
💧 Монгол улс 2005 оноос эхлэн #Дэлхийн_усны_өдөр-ийг тэмдэглэж байна.
Энэхүү өдрөөр усны асуудлуудад анхаарлаа хандуулж тодорхой уриа дэвшүүлэн үйл ажиллагаа зохион байгуулдаг.
2010 онд “Цэвэр ус-Эрүүл дэлхий”
2011 онд “Хот ба ус”
2012 онд “Ус ба хүнсний аюулгүй байдал”
2013 онд “Олон улсын хамтын ажиллагааны жил”
2014 онд “Ус ба эрчим хүч”
2015 онд “Ус ба тогтвортой хөгжил”
2016 онд “Ус ба ажлын байр”
2017 онд “Хаягдал ус-Нөөц баялаг”
2018 онд “Байгальд ээлтэй усны шийдэл”
2019 онд “Цэвэр ус, тэгш хүртээмж”
2020 онд “Ус ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэн
2021 онд “Усны үнэлэмж”
2022 онд “Газрын доорх ус”
2023 онд “Өөрчлөлтийг хурдасгая”
2024 онд “Энх тайвныг тэтгэгч ус” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлсэн байна.
💦Усны тухай сонирхолтой баримтуудаас дурьдвал
✅Монгол Улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22 дугаарт эрэмбэлэгддэг
✅Дэлхийн нийт гадаргуугийн70.8% нь усаар бүрхэгдсэн
✅ 2025 он гэхэд дэлхийн хүн амын 2/3нь цэвэр усны хомсдолд орно
✅ Ашиглагдаж байгаа усны 70% нь газар тариалангийн салбарт хэрэглэдэг байна.
Ирээдүй хойч үедээ усны нөөцөө үлдээхийн төлөө усаа хамгаалъя, хуримтлуулъя✅
Scroll to Top