БАЙГУУЛЛАГЫН ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛЧДЫН ДУНД МЭДЛЭГ БАТАТГАХ “АХА” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан байгууллагын ажилчдын дунд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, ажил мэргэжилтэй холбоотой мэдлэгийг бататгах “АХА” тэмцээнийг өнөөдөр /2024.03.22/ зохион байгуулан шилдгүүдийг тодрууллаа.
Мөн тус арга хэмжээний үеэр бусаддаа манлайлал үзүүлэн, үлгэр дууриалал болон ажилласан эмэгтэйчүүдийг Монголын Эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдгээр шагнаж урамшуулав.
Тус шагналыг Бодлого төлөвлөлтийн хэлтсийн Эдийн засагч Л.Оюундарь, Захиргаа удирдлага, хуулийн хэлтсийн Дотоод хяналтын мэргэжилтэн Б.Сүглэгмаа нар хүртлээ.
Scroll to Top