ОРОН СУУЦНЫ АЙЛ ӨРХИЙН БОХИР УСНЫ ГАДНА ХУДГИЙН УГААЛГА, ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

Дархан хотын хэмжээнд буй нийтийн эзэмшлийн орон сууц хорооллуудын бохир усны гадна худгийн цэвэрлэгээг тус компанийн Орон сууц хэрэглэгчийн албанаас энэ 7 хоногт хийгдэж байна.
“Дархан-Ус Суваг”ХК нь жилд хоёр удаа нэгдсэн байдлаар гадна худгийн цэвэрлэгээг тогтмол зохион байгуулдаг ч иргэдийн хайхрамжгүй байдлаас үүдэн худгийн бохир хальж гадагш урсах тохиолдлууд олон гардаг.
Иргэд 00-ийн цаас, хүүхдийн памперс, шалны алчуур, ариун цэврийн хэрэглэл гэх зэрэг бохироор урсгах ёсгүй зүйлсийг урсгаснаар бохирын шугам хоолойд бөглөрөл үүсгэдэг аж. Ингэснээр худгаас бохир хальж урсах, цаашлаад гэмтэл бий болоход ч нөлөөлдөг.
Иймд иргэд, айл өрхийн хэрэглэгч та бүхнийг бохирын хоолойгоор хог хаягдал урсгахгүй байх, гадна худгийн тагийг авахгүй байхыг уриалж байна.
Scroll to Top