ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ВИДЕО КОНТЕНТИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байхаар 1993 онд шийдвэрлэсэн байдаг.
Тус компанийн зүгээс энэ жилийн “Дэлхийн Усны Өдөр”-ийг тохиолуулан нийгэмд чиглэсэн хэд хэдэн ажлуудыг хийсэн ба Дархан-Уул аймгийн Боловсрол, Шинжлэх Ухааны газар, Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хараа-Ерөө голын ай сав газартай хамтран “УС БА ЭНХТАЙВАН” сэдэвт видео контентын уралдааныг зохион байгуулсан.
Өнөөдөр/2024.04.15/ тус уралдааны ялагчдыг тодрууллаа.Үүнд:
🏆ТЭРГҮҮН байр: Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагчдын “GREEN WORLD” баг.
🏆ДЭД байр: Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн “СЭТГҮҮЛЧ КЛУБ”.
🏆ГУТГААР байр: Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 10Б ангийн “НӨЛӨӨЛӨЛ” баг тус тус шалгарлаа.
Scroll to Top