ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛЧИД “УНДНЫ УС~УХААЛАГ ХЭРЭГЛЭЭ” СЭДВЭЭР ЕБС-ИЙН СУРАГЧДАД СУРГАЛТ МЭДЭЭЛЛИЙГ ТҮГЭЭН АЖИЛЛАЛАА.

Өнөөдөр /2023.03.22/ “Дэлхийн Усны Өдөр” тохиож байгаатай холбогдуулан “Дархан-Ус Суваг”ХК-ийн Инженер техникийн ажилчид “Өөрчлөлтийг хурдасгая” урианы дор “Ундны ус~Ухаалаг хэрэглээ” сэдвээр Дархан сумын нийт 13 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад усны тухай ойлголт, усны үнэ цэнийг таниулан сурталчлах сургалт мэдээллийг хүргэж ажиллалаа.
Сургалт мэдээллийн төгсгөлд нээлттэй асуулт, хариулт явуулан идэвхтэй хамрагдсан сурагчдыг урамшуулав.
“Дархан-Ус Суваг”ХК
Scroll to Top