Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн конторын Инженер техникийн ажилчид “Дархан-Ус Суваг”ХК-ийн үйл ажиллагаатай танилцан, ухаалаг тоолуурын систем, нэвтрүүлэлтийн талаар туршлага судлан ажиллалаа.

“Дархан-Ус суваг” ХК нь Монгол улсын нийтийн аж, ахуйн үйлчилгээний салбар, Дархан хотын хэрэглэгчдэд ухаалаг тоолуурын системийг нэвтрүүлэхээр 2020 оны 01-р сараас эхлэн ажлын хэсэг байгуулан ажилласан.
Улмаар 2021.05.27-ны өдөр Монгол Улсын Хэмжил зүйн хүрээлэнгийн комисс LXSG-K загварын тоолуурын холбогдох бичиг баримт, бичгүүдтэй танилцан Ус сувгийн удирдах газрын “Усны тоолуурын лаборатори”-д MNS 2662:2002 “Хүйтэн усны тоолуур, шалгах арга хэрэгсэл”, MNS OIML R 49-1: 2020 “Ундны хүйтэн ус ба халуун усны тоолуур, Хэмжил зүйн ба техникийн шаардлага” стандартын дагуу эсэхэд загварын туршилт хийж “ТЭНЦСЭН” үнэлгээ өгсөн.
2021.09.28-ны өдөр Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн зөвлөлийн ээлжит хурал цахимаар явагдаж “Дархан-Ус суваг” ХК-ий LXSG-K загварын алсын зайн удирдлагатай, LoraWan системтэй ухаалаг тоолуурыг Дархан-Уул аймгийн усан хангамж, ариутгах татуургын үйлчилгээнд ашиглах, худалдан борлуулах эрхийг албан ёсоор баталсан юм.
“Дархан-Ус Суваг”ХК
Scroll to Top