September 2023

“ДАРХАН-УС СУВАГ” ХК НЬ ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ 5 ДАХЬ УДААГАА АВЧЭЭ

“ДАРХАН-УС СУВАГ” ХК НЬ ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ 5 ДАХЬ УДААГАА АВЧЭЭ Нэгдсэн лаборатори нь Монгол улсын “Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хууль”, “Лаборатори итгэмжлэх тогтолцоо, үндсэн дүрэм”-ийн зохих шаардлагыг ханган MNS900:2005, MNS 5666: 2006, MNS 5667: 2006, MNS 5668: 2006 зэрэг стандартуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон СХЗТөвийн итгэмжлэгдсэн лабораторийн итгэмжлэлийн эрхийг анх 2009 онд авч …

“ДАРХАН-УС СУВАГ” ХК НЬ ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ 5 ДАХЬ УДААГАА АВЧЭЭ Read More »

“МИНИЙ ААВ ЭЭЖИЙН АЖИЛ-МИНИЙ БАХАРХАЛ” өдөрлөгийг зохион байгуулав.

Эх үрсийн баярын тохиолдуулан “Дархан-Ус суваг”ХК нийт ажилтан албан хаагчдын 13-18 насны хүүхдүүдийн дунд “МИНИЙ ААВ ЭЭЖИЙН АЖИЛ-МИНИЙ БАХАРХАЛ” өдөрлөгийг зохион байгуулав. Ундны усыг яаж олборлож хэрэглэгчдэд түгээдэг, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хэрхэн хяналт тавьж ажилладаг, бохир усыг татан зайлуулж цэвэрлэдэг процессуудыг ажлын байр тус бүрээр орж танилцуулж аав ээжийн ажил мэргэжлээр бахархах, усыг …

“МИНИЙ ААВ ЭЭЖИЙН АЖИЛ-МИНИЙ БАХАРХАЛ” өдөрлөгийг зохион байгуулав. Read More »

2022 ОНЫ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛАХ НИЙТ АЖИЛТНУУДЫН ХУРАЛ БОЛЛОО.

Компанийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 2.11-т зааснаар “Дархан-Ус суваг” ХК нь жил бүр нийт ажилтнууддаа тухайн оны ажлын тайланг танилцуулах хурлыг тогтмол хийдэг. 2022 оны тайланг танилцуулах хурал өнөөдөр /2023.03.31/ боллоо. Хурлаар 2022 оныг “Ухаалаг Ус суваг” жил болгон зарласантай холбоотой ажлын хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны төлөвлөгөө, биелэлт, үр дүнгийн талаарх танилцуулга тайлан явагдсан бөгөөд төгсгөлд …

2022 ОНЫ ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛАХ НИЙТ АЖИЛТНУУДЫН ХУРАЛ БОЛЛОО. Read More »

“МИНИЙ ААВ, ЭЭЖИЙН МЭРГЭЖИЛ” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулагдав.

“Дархан-Ус Суваг”ХК 2023 оны “Дэлхийн Усны Өдөр”-ийг тохиолдуулан “Өөрчлөлтийг хурдасгая” урианы дор Нийтийн аж ахуйн салбар, Ус хангамж, ариутгах татуургын чиглэлийн ажил мэргэжлийг таниулах болон компанийн ажилтан, албан хаагчдын хүүхдүүдэд аав ээжийнх нь ажил мэргэжлийн үнэ цэнийг мэдүүлэх, гэр бүлд эерэг дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилготойгоор “МИНИЙ ААВ ЭЭЖИЙН МЭРГЭЖИЛ” сэдэвт гар зургийн уралдааныг зохион …

“МИНИЙ ААВ, ЭЭЖИЙН МЭРГЭЖИЛ” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулагдав. Read More »

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ~АЖИЛТАН БҮРИЙН ХАРИУЦЛАГА”

“Дархан-Ус Суваг”ХК ажилтнууддаа хөдөлмөрийн орчинд аюулгүй ажиллах хандлагыг төлөвшүүлж, аливаа үйлдвэрийн осол, хурц хордлого, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН” мэдлэг олгох сургалтыг жил бүр “Ойгон нөмрөг” байгууллагатай хамтран зохион байгуулдаг. 2023 оны батлагдсан хуваарийн дагуух сургалт өнөөдөр /2023.03.27/ явагдаж байна. “Дархан-Ус Суваг”ХК

Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн конторын Инженер техникийн ажилчид “Дархан-Ус Суваг”ХК-ийн үйл ажиллагаатай танилцан, ухаалаг тоолуурын систем, нэвтрүүлэлтийн талаар туршлага судлан ажиллалаа.

“Дархан-Ус суваг” ХК нь Монгол улсын нийтийн аж, ахуйн үйлчилгээний салбар, Дархан хотын хэрэглэгчдэд ухаалаг тоолуурын системийг нэвтрүүлэхээр 2020 оны 01-р сараас эхлэн ажлын хэсэг байгуулан ажилласан. Улмаар 2021.05.27-ны өдөр Монгол Улсын Хэмжил зүйн хүрээлэнгийн комисс LXSG-K загварын тоолуурын холбогдох бичиг баримт, бичгүүдтэй танилцан Ус сувгийн удирдах газрын “Усны тоолуурын лаборатори”-д MNS 2662:2002 “Хүйтэн усны …

Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн конторын Инженер техникийн ажилчид “Дархан-Ус Суваг”ХК-ийн үйл ажиллагаатай танилцан, ухаалаг тоолуурын систем, нэвтрүүлэлтийн талаар туршлага судлан ажиллалаа. Read More »

ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛЧИД “УНДНЫ УС~УХААЛАГ ХЭРЭГЛЭЭ” СЭДВЭЭР ЕБС-ИЙН СУРАГЧДАД СУРГАЛТ МЭДЭЭЛЛИЙГ ТҮГЭЭН АЖИЛЛАЛАА.

Өнөөдөр /2023.03.22/ “Дэлхийн Усны Өдөр” тохиож байгаатай холбогдуулан “Дархан-Ус Суваг”ХК-ийн Инженер техникийн ажилчид “Өөрчлөлтийг хурдасгая” урианы дор “Ундны ус~Ухаалаг хэрэглээ” сэдвээр Дархан сумын нийт 13 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад усны тухай ойлголт, усны үнэ цэнийг таниулан сурталчлах сургалт мэдээллийг хүргэж ажиллалаа. Сургалт мэдээллийн төгсгөлд нээлттэй асуулт, хариулт явуулан идэвхтэй хамрагдсан сурагчдыг урамшуулав. “Дархан-Ус Суваг”ХК

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ЯВАГДАЖ ЭХЭЛЛЭЭ.

Байгууллагын ажилчдын эрүүл байдлыг хангах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготойгоор жил бүр явагддаг “Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт” өнөөдөр /2023.03.10/ “Дархан-Ус Суваг”ХК-ийн ажилчид хамрагдаж эхэллээ. Эхний байдлаар Биохими, ЦЕШ, Шээс, Эмэгтэйчүүдийн болон Эрдэсийн шинжилгээ хийгдэж байна. “Дархан-Ус Суваг”ХК

“Дархан-Ус Суваг”ХК-ийн нийт эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүллээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тус компанийн залуучуудын зүгээс хэлтэс, албадуудад ажилладаг нийт 91 эмэгтэйд өнөөдөр /2023.03.07/ хүндэтгэл үзүүлж, мэндчилгээ дэвшүүллээ. “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг 100 гаруй жилийн турш жил бүрийн 03 дугаар сарын 08-ны өдөр дэлхий даяар өргөн тэмдэглэж ирсэн. Монгол улс олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд эмэгтэйчүүдийн …

“Дархан-Ус Суваг”ХК-ийн нийт эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүллээ. Read More »

Scroll to Top